Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн өсвөр насны хүүд 15 жилийн хорих ял оноожээ

Кувейт улсын шүүх гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Филиппин эмэгтэйг хүчиндэж, амийг нь хөнөөсөн өсвөр насны хүүд 15 жилийн хорих ял оноожээ.
Хохирогч эмэгтэй Жулеби Ранарагийн шатаасан цогцос элсэн цөлөөс олдсоны дараа энэ оны нэгдүгээр сард 17 настай Турки Айед Аль Азмийг цагдаа нар баривчилсан байдаг.
Задлан шинжилгээгээр 35 настай Ранара үхэх үедээ жирэмсэн байсныг тогтоож байжээ.
Азмид насанд хүрээгүй шалтгаанаар хөнгөн ял оноосон бөгөөд 30 хоногийн дотор давж заалдах эрхтэйг Филиппиний гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
“Амиа алдсан нутаг нэгтний минь хэргийг хурдан шийдвэрлэж, шударга ёс тогтоохын төлөө Кувейтийн эрх баригчид хүчин чармайлт гаргасныг Филиппиний засгийн газар хүлээн зөвшөөрлөө” гэж тус яамныхан мэдэгдсэн аж.
Эх сурвалж: Associeted Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузар гөлөг вэ
17-хон настай байж дур хүслээ захирч чаддаггүй яадаг муу нусгай гөлөг вэ? Хүчин хийсэн бүх хүнд ялах өгөхөөсөө өмнө урьдчилан хориход байхад нь эмнэлгийн аргаар 2 төмсөг болон түрүү булчирхайг нь авах хэрэгтэй.