ДЭЛХИЙ

NASA үл мэдэгдэх нисдэг биет судлах захиралтай болжээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн удирдлага шинэ албан тушаал үүсгэжээ. Үл мэдэгдэх нисдэг биет (UFO) гэгддэг үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг (UAP) судлах захирлыг шинээр томилсон байна.

Энэ албан тушаалыг үл мэдэгдэх биетүүдийн дүрс бичлэг болон бусад нотлох баримтуудыг судалсан бие даасан шижээчдийн комиссын ажилд тусалж байсан хүн түр хашиж байжээ. Бие даасан шинжээчид жил гаруй ажилласны эцэст дүрс бичлэгт буулгасан нууцлаг үзэгдлүүд, биетүүд харь гаргаас гаралтай гэсэн баттай нотолгоог олж чадаагүй байна. Гэхдээ энэ нь харь гаргийнхан огт байхгүй гэсэн үг биш юм гэж дүгнэлтэд дурдсан байна.

Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг нарийвчлан судалж үзэхэд зарим нь агаарын бөмбөлөг, зарим нь агаар мандлын үзэгдлүүд гэжээ. Гэхдээ нууцлаг хэвээр байгаа үзэгдлүүд бас байгаа аж.

“Би хувьдаа Орчлон ертөнцийн уудам орон зайд өөр соёл иргэншил оршин байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж Б.Нельсон ярьсан байна.

Б.Нельсон “NASA одоо үл мэдэгдэх нисдэг биет, ер бусын үзэгдлийн талаарх мэдээллийг нухацтай судална. Харамсалтай нь ихэнх дүрс бичлэг, бусад нотлох баримтуудын чанар маш муу байдаг. Хэрэв та үл мэдэгдэх нууцлаг үзэгдэлтэй нүүр тулбал аль болох чанартай бичлэг хийнэ үү. Бид судалж үзнэ" гэж хэлжээ.

Гэхдээ тэрбээр үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг судлах захирлаар хэн томилогдсоныг хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button