НИЙГЭМНийгэм мэдээ

"Зунмен" компанийн захирал 704 даатгуулагчийн 99 сая төгрөгийн НДШ-ийг худал мэдүүлжээ

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чи Шиахуа нь "Зунмен" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн байна. Тэрбээр өмнө нь манай улсад ямарваа нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм.

Иргэн Чи нь дөрвөн жилийн хугацаанд буюу 2019-2022 оны хооронд тус компанийн удирдах ажилтнаар ажиллаж байхдаа давхардсан тоогоор 704 даатгуулагчийн 388,960,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийт 99 сая төгрөгийн НДШ-ийг худал мэдүүлжээ.

Улмаар Чи Шиахуа нь Чингэлтэй дүүргийн нийгмийин даатгалд 99 сая төгрөгөө төлж барагдуулсан байна. Ийнхүү өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Прокурорын газраас Чи Шиахуад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Шүүхээс прокурорын саналыг дэмжиж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

"Зунмен" ХХК нь 2010 онд манай улсад бүртгэгдсэн бөгөөд 2014 онд Чи Шиахуа нь гүйцэтгэх захирлын албан тушаалтай хэмээн бүртгүүлж байсан аж.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-09-18 09:32

Монголд ажиллаж бгаа ихэнх Хятадын компаниуд татвар НДШ төлдөггүй. Татварын байцаагч нар хахуул аваад л асуудлыг ни шийддэг гэсэн. Тэнд ажиллаж бгаа Монгол ажилтнаас асуухад бүгд хэлээд өгнө дөө

zichin
zichin
2023-09-18 20:20

hyatad kompanuudiig bugdin shalgaarai. hyatad kompani haatsailsan yamarch bolovsrolgui nuhduud zunduu bgaa shuu. shudarga ajilaarai amjilt.

Зочин
Зочин
2023-09-19 08:13

Хөөж гаргаач

Зочин
Зочин
2023-09-19 21:56

Хөөж гаргаач.ээ

Холбоотой мэдээ

Back to top button