НИЙГЭМНийгэм мэдээ
Орхон голоос татаж гаргасан автомашинаас цогцос олжээ

Сэлэнгэ аймгийн Орхон голын усанд 52 настай эрэгтэй осолдсон байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн ‘’Ар булан’’ гэдэг газар иргэн Б нь суудлын автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 09.50 цагт албаны хүмүүс хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 33 км замыг туулан 11.40 цагт очсон байна.
Хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тоннын даацтай өргөгч автомашинтай 13.12 цагт очиж, голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” загварын суудлын автомашиныг 13.46 цагт хоёр метрийн гүнээс татан гаргажээ.
Бүхээг дотор нь Орхон сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.