"Нүүрс тээврээс ЭТТ ашиг хүртэж, тээвэрчид С зөвшөөрөлд барьцаалагдаж байна"

ЭТТ уурхай - Гашуунсухайт чиглэлийн нүүрс экспорт тээвэрт шударга, тэгш байдал алдагдаж, хятад компаниуд монопол эрх эдэлж С зөвшөөрөлд давуу байдал олгож буй талаар Тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Баянзам тээвэрчдийн холбооны дарга П.Баярхүү "Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголт болон тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт, жолооч тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийднэ хэмээгээд дөрвөн сар болж байна.
Авто тээврийн үндэсний төв дээр С зөвшөөрлийг хэн олон машинтай нь зөвшөөрөл авдаг систем рүү орсон. 100 машин мэдүүлвэл хоёр нь С зөвшөөрөл авна гэсэн үг. Монголд олон машин эзэмшдэг хятад компаниуд 1000 гаран машиндаа ургац хурааж байгаа мэт зөвшөөрөл авчихна.
Бид өнгөрсөн наймаас арван сарын хооронд болсон үйлдлүүдийг дүгнэж хэлэхэд энэ С зөвшөөрлийн хуваарилалтын систем нь мөнгөтэй хүмүүсийн талд гарч байна. Тэднийг илүү тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм" хэмээлээ.
Тэрбээр дэлгэрүүлж, "Тавантолгой орчимд байдаг 200 гаруй тээврийн компани худалдан авах талаас цалингаа авч нүүрс зөөдөг байлаа. Одоо бол ЭТТ уурхайтай гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэдэг. Төрийн өмчит тул тээвэр хийхийн тулд зайлшгүй тендер зарлах ёстой. Хоёр удаагийн тендерээр 170 гаруй компани тэнцсэн.
Гэвч энэ нүүрс тээврээс ЭТТ ашиг хүртэж байна. Тээвэрчдийн цалин орлогоос 10-20 ам.доллар авч үлддэг. Биржийн нүүрсийг зөөлгөх тендерийн тааз үнийг ЭТТ компаниас 59 мянга хэмээсэн. Гэтэл хамгийн доод буюу 3900 төгрөг хэлсэн компани ялсан.
Түлшний мөнгө хүрэхгүй ийм мөнгөөр тээвэр хийж болох уу. Тээвэрчид тендерт орж, бага мөнгө авч, үлдсэн мөнгө нь төсөв рүү урсаж байна.
Түүнчлэн С зөвшөөрлийн хувьд асуудалтай. Энэ онд 2000 С зөвшөөрөл өгөөгүй үлдээсэн. Үүнийгээ биржээр нүүрс зарах компаниудад өгнө гэсэн. Тээвэрчид С зөвшөөрлөө авахын тулд биржид орох шаардлагатай. Биднийг барьцаалж байна. С зөвшөөрөл авахын тулд нүүрсээ хямд зөөвөрлөхөөс аргагүйд хүрч байна" гэв.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв голдрилдоо орсон бна,Өмнө шууд амнаас нүүрс авсан хужаа компаниудтаи ниилж нүүрсииг нь зөөж өгч Монголоо цөлмөсөн энэ нүүрс тээвриин жолооч нар вЯнхан шиг �##�ь өндөр тээвриин үнэ хэлсэн хужаагиин тээврииг хииж их �########�дсан энэ жолооч нар,Одоо энэ мөнгө нь төрд орж татварт төлөгдөж ц�##�ин тэтгэвэр тэтгэмжд нэмэр болж бгаа
za tegeed ym 2 taltai shuu. huuli hyanaltiihan sain ajilaara c zuvshuurul chin 15 hureed amtai buhen avah gej ba shuu. anhaarai daa. yavdag kompani burd ni huvilaad ugchuul zugeer bishuu mashini toond ni ogood. esvel chanargui teeverin kompanig tsoolson l zuv bh daa.