НҮБ-ын чуулганаар У.Хүрэлсүх 10 уулзалт хийсний гурвыг айлын тал санаачилжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээн дэх Ерөнхий санал шүүмжлэлийн хэсэг эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.
Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хуралдаанд есдүгээр сарын 21-ний өдөр оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий санал шүүмжлэл явагдаж буй өдрүүдэд нийт 10 гадаадын улс орон, байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
Тодруулбал,
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
- Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе
- Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
- Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Мусар
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед
- Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел
- Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль
- НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус нартай албан ёсны уулзалт хийсэн нь өндөр тоо болж буй.
Мөн үүнээс Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Швейцарын ерөнхийлөгч Ален Берсе нартай айлын талын хүсэлтээр уулзсан онцлогтой. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг оройн зоогт урьсны дагуу уулзалт болсон юм.
Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд манай улсын байр суурь олон улсын тавцанд бэхжиж буйг олж анзаарах боломжтой байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чуулганд оролцохоор хүрэлцэн ирэхэд өөр орны сэтгүүлчид нэрээр нь дуудаж байв.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.