НИЙГЭМНийгэм мэдээ

Зугаалж явсан 34 настай эрэгтэй Тэрэлж голын усанд ороод живжээ

Улаанбаатар хот Налайх дүүрэг 1 дүгээр хороо Өндөөгийн гарам гэдэг газар, Халгайтын-Ам”-ны задгайд дөрвөн хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлага есдүгээр сарын 20-ны өдрийн 18:35 цагт Онцгой байдлыг газарт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М/34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлыг Ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харамсалтай юм болж.согтууруулах ундаа хэрэглэж усанд орвол хөлийн шөрмөс шууд татна.гэдгийг сайн ойлгох манайхан.

Холбоотой мэдээ

Back to top button