Нийгэм мэдээ
Үс засуулбал өвчин ирнэ

2023.9.30, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2023.9.30, Бямба гараг
- Наран ургах шингэх: 06.49-18.35
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юугаа гуцаад байгаан өнөөдөр үсээ засуулсан бүх хүмүүс өвдөхүү . Энэ нэг балай мухар сүсэгээс хэзээ ангжирнаа
Өнөөдөр дэлхий даяар олон сая хүн үсээ засуулж байгаа. Тэд бүгд өвдөх үү. Ямар өвчнөөр ?
Энэ балай юмаа хэзээ болих вэ