Нийгэм мэдээ
Нүхэн жорлонд унасан сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг аварчээ
Баянгол дүүргийн 21-р хороонд нэгэн сэтгэцийн өөрчлөлттэй иргэн нүхэн жорлонд унасан тухай мэдээлэл өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ирж ажилласан байна. Ингэхэд Дорноговь аймгийн харьяат 34 настай эмэгтэй А нь 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байжээ.
Түүнийг 20 минутын турш ажиллаж авран, түргэн тусламжийн төвд хүргэн өгсөн байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө Юмжирдулам биш биз дээ, хөөрхий ?!