Нийгэм мэдээ

“Мөрдөгч хахууль авсан нь тогтоогдсон ч хүүгийн минь хэргийг шийдэхгүй байна”

Хүүгээ бусдын  гарт амиа алдсан иргэн, өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ.

Талийгаач н.Тамир 2017 оны гуравдугаар сард бусдын гарт амиа алдсан байна.

Талийгаачийн ээж хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Энэ хэрэг шийдэгдэхгүй 2017 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл явж байна. Шүүх ямар дүрэмтэй байна, яг тэр дагуу асуудлаа тавьж, өргөдлөө өгч ирлээ. Шүүх, прокурор, цагдаа нарын авлигатай холбоотойгоор хэрэг сунжирсан, дарагдсан. Ар гэр нь маш их гомдолтой байна.

Миний хүү 27 настай байсан. Би хорвоо дээр ганцхан хүүтэй байсан. Үнэ цэнгүй монгол хүн гэж байхгүй” гэж ярилаа.

Харин өмгөөлөгч нь “Энэ хэрэг анх 2017 оны гуравдугаар сарын 17-нд, Барс зах дээр болсон. Н.Чинзориг гэгчид зодуулж нас барсан байдаг. Хэрэг шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь мөрдөн байцаагч авлига авч, прокурор хэрэгсэхгүй болгож, шүүх цагаатгасан явдал.

Учир нь, хэргийг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Батсайхан гэгч анх мөрдөж байсан. Тангаргаа зөрчиж, анхнаас нь будилаантуулах эх үүсвэрийг тавьсан. Мөн хяналтын прокурор М.Мөнхцэцэг хэрэгсэхгүй болгож байсан. Үүний дагуу УЕП хүртэл гомдол гаргаж, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр дахин цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Цагаатгах явцад буюу 2018 оны сүүлчээр Г.Батсайхан авлига авсан нь илэрсэн.

Ингээд 2021 онд Г.Батсайханы авлигын х эрэг тусдаа хэрэг явж, шийдэгдсэн. Дөрвөн жилийн ял авсан. Гэвч давж заалдан, хөөн хэлэлцэх хугацааг хожих замаар явсаар ноднин дахин шүүхээр орж, торгох ял болгуулсан.

“Эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь тогтоогдсон бол...” гэдэг үндэслэлээр бид дахин шүүхэд хандах эрх нээлттэй болсон. Энэ дагуу жил гаруйн өмнө  өргөдлөө өгсөн ч одоо хүртэл шалгаагүй, хариу өгөөгүй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэн нь тодорхой байна. Барс дээр бол гэрч олон л байсан байж таарна. Сунжрахаар хэрэг биш байна.

Холбоотой мэдээ

Back to top button