ДЭЛХИЙ

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцыг экс захирлууд нь шүүмжилжээ

Тамхины хяналтын суурь конвенцын зарчмуудыг боловсруулснаас хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү арга нь хоцрогдсон төдийгүй өнөө цагийн ахиц дэвшил, шинжлэх ухааны шинэ тоо баримтыг харгалзан шинэчлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Сүүлийн үед Тамхины хяналтын суурь конвенцыг байнга шүүмжлэх болсон. Иймээс нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын чиглэлээр дэлхийд нэр хүндтэй мэргэжилтнүүд, ДЭМБ-ын архаг өвчин, эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга асан Роберт Биглехолл, ДЭМБ-ын халдварт бус өвчний кластерийн тандалт хариуцсан захирал асан Рут Бонита нар өнөөгийн тамхины эсрэг тэмцэл нь үр дүнгээ өгөхгүй байна, учир нь тамхинаас үүдэлтэй хохирлыг бууруулахад анхаарч үздэггүй, дэмждэггүй гэжээ.

Хорин жил болж байгаа уг хувилбар нь тамхины хяналтын суурь конвенцын бие даасан заалтуудыг хэрэгжүүлэх ахиц дэвшил жигд бус хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй улс орноос хамааран тамхидалтын тархалт 13-88% хооронд хэлбэлзэж байна. Баян чинээлэг бүс нутгуудад тамхинаас татгалзах байдал өсч буй бол ядуу орнуудад тамхи татдаг хүмүүсийн тоо өссөөр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

“Дэлхий даяар тамхи татдаг таван хүн тутмын дөрөв нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг. Жил бүр найман сая хүн тамхинаас болж нас бардаг эдгээр орнуудад тамхины хэрэглээ маш удаан буурч байна. Дэлхий даяар тамхичдын нийт тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна” гэж Роберт Биглехолл, Рут Бонита нарын The Lancet сэтгүүлд нийтэлсэн нийтлэлд дурджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар тамхины хяналтын суурь конвенц нь зорилгодоо нийцэхээ больсон, ялангуяа орлого багатай орнуудад тохиромжгүй гэжээ. Учир нь ДЭМБ ч, Тамхины хяналтын конвенц ч тамхинаас хамаагүй бага хор хөнөөлтэй бүтээгдэхүүн рүү шилжиr хөнгөвчлөхөд никотины шинэлэг төхөөрөмжүүдийн орлуулах үүргийн талаарх хамгийн сүүлийн үеийн нотолгоог мэдээлээгүй байна.

“ДЭМБ болон Тамхины хяналтын суурь конвенц -ийн бодлогод дутагдаж буй стратеги бол хор хөнөөлийг бууруулах явдал юм. Ихэнх хүмүүс никотинд донтсон учраас тамхи татдаг. Тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд тамхины оронд хор хөнөөл багатай аргаар никотиныг шатаалгүйгээр биед хүргэх бүтээгдэхүүнийг сонгох нь үүсэх хор хөнөөлийг бууруулна. Эдгээр хувилбарууд нь тамхины үйлдвэрлэлийг тасалдуулах асар их боломжтой" гэж Роберт Биглехолл, Рут Бонита нар хэлэв.

Эх сурвалж: https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(22)00835-2/fulltext

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button