Нийгэм мэдээ

Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2023.10.07-ний өдрийн ээлжит Их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Лхагвын Данзанноров сонгогдож 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тамгаа гардан авч, ажилдаа орлоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нь 1979 онд Дундговь аймагт төрсөн. Өмгөөлөгчдийн байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр 2003 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант.

Ажлын туршлага:

•2004-2008 онуудад Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, Зөвлөлийн дарга

•2003-2006 онуудад Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх

•2008 оноос “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмд Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч

•2011-2014 онуудад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сахилгын хорооны гишүүн

•2013-2016 онуудад Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн

•2016 оноос Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн Хороо, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button