Нийгэм мэдээ

Сурагчид хордсон дүгнэлтийг зургаан байгууллагаас хоёр нь л гаргажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Ингэхдээ 53 сурагчаас эхлээд 21, дараа нь 15 хүүхэд хордсон. Тухайн хүүхдүүдийн эцэг, эхчүүд даваа гарагт хэвлэл мэдээлэлд хандсан. Учир нь хүүхдүүд юунаас болж хордлогод орсон гэдэг шинжилгээний дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа нь эцэг эхчүүд айдас төрүүлэх, эмнэлэг ямар эмчилгээ хийх нь тодорхойгүй зэрэг олон асуудал дагуулж байгаа юм.

Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар зэрэг зургаан байгууллагад шинжээч томилсон байна.

Харин өнөөдрийн байдлаар ШШЕГ, НЭМГ дүгнэлт хариугаа ирүүлсэн байна. Эцсийн байдлаар бүх газруудын хариу дүгнэлтийг нэгтгэж танилцуулна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан билээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button