Зэвсгээр айлгаж, дээрэм хийдэг бүлгийн шүүх хурал өнөөдөр болно

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа гэх залуус Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл тус этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-ны өдөр болсон билээ.
Нийслэлийн Прокурорын газраас Л.Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий 16 яллагдагчид холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн бөгөөд, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан "..хэргийг прокурорт буцаалгах, нэмэлт ажиллагаа хийлгэх..." хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдрөөр товлосон юм.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч нь гадаадад яваа шалтгаанаар өмнөх удаад хойшлуулах хүсэлт өгсөн байв. Тиймээс шүүх хуралдааныг болтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байсан юм.
Прокуророос дээрх хэрэгт холбоотойгоор 16 этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зохион байгуулалттай гэмт бүлээг үйлдсэн бол 5-12 хүртэлх жилийн хугацаагаар
- 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/ 2 /бүлэглэх/, 2.10 дахь хэсэг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар
- 20.3-1 Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол 2-8 хүртэлх жилийн хугацаагаар
- 20.3-2 Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн бол 1-5 хүртэлх жилийн хугацаагаар
- 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-йн 2.4-д зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол 2-8 хүртэлх жилийн хрих ялаар шийтгэнэ гэх заалтуудыг тус тус үндэслэж ялласан байна.
Хэргийн талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улсад ийм этгээдүүд.ийм бүлэглэл хэзээ ч байх ёсгүй.хатуу шийтгэж цээрлүүлээрэй
Hamgiin undur yaliin sanktstai hamgiin dood tal ni12-15 jil absan mgl iin niigemd hezee ch deeremchid shorongiinhniig dabruulj blohgui nam darah hregtei
Бузартай новшнууд
ЖЕНКО , ГАНХУЯГ , БЭЭЖИН , ШИЖЭЭРАВДАН , ОТГОНБААТАР ТЭДНИЙГ ДАГАН ДАЛДАГАНАДАГ ДАЛЧИГАРУУДЫН ЭЭЛЖ УДАХГҮЙ !