Гадаад мэдээДЭЛХИЙ

51 жилийн өмнө авч ирсэн дээжээр сарны насыг тодорхойлжээ

1972 онд сарнаас авч ирсэн дээжийг судалж, улмаар сарны насыг тодорхойлжээ. Тодруулбал, "Аполлон-17" хөлгөөр дэлхийд авч ирсэн сарны тоосонцрын дээжийг шинжилж, хүн төрөлхтний өмнө тооцоолж байсан тооцооллоос 40 сая жилийн өмнө буюу 4.46 тэрбум жилийн өмнө сар үүссэн болохыг судлаачид тогтоосон байна.

Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек болон түүний багийнхан энэ судалгааг хийсэн юм. Судалгааны явцад сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлсон аж.

Энэ талаар Хек "Эдгээр талст нь аварга том биет дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Дээжээс сарны насыг мэдсэнээр үүслийн лавлагаа болгож, ашиглана" гэсэн юм.

Тэдний багийнхан сарны дээжийг судалж байх явцдаа цирконы талстуудыг илрүүлсэн байна. Энэ нь халуун хайлмагаас илэрдэг эрдэс бодис ажээ. Түүний дотор байх уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орох үед үүсдэг бодисуудаар нь чулуулгийн насыг тодорхойлдог байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button