Нийгэм мэдээ

Г.Ганжаргал агсанд дахин задлан хийхгүй, өмнөх шинжилгээг дүгнэнэ

Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргал хоёр жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалын газар харамсалтайгаар амь насаа алдсан.

Ар гэрийн хүсэлтээр талийгаачийн анхны болон хоёр дахь задлан шинжилгээний хариуд дүгнэлт хийхээр таван салбар зөвлөлийн төлөөлөгчдөөс бүрдсэн шинжээчийн багийг томилсон. Талийгаачийн ар гэрээс өөрсдийнх нь уг хэрэгт хэрэгт сэжиглэж байгаа Нүүр ам ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ч.Гантөмөр, гишүүн Б.Батбаяр нар задланд дүгнэлт хийх багт орсныг эсэргүүцэж, хүсэлт гаргасан.

Тавдугаар сараас эхлэн нийт 4 удаа хүсэлт өгсөн ч хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариуг давтан өгч байсан учир гэргий А.Отгонцэцэг нь УЕП-ын байрны гадаа мэдээлэл хийснээр уг хүсэлт гурван цагийн дотор шийдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шинжээчийн багаас Ч Гантөмөр, Б.Батбаяр нарыг хассан.

Үүний дараа ажлын хэсэг А.Отгонцэцэгийг хүлээн авч уулзаж, Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр энэ хэрэгт хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн байдаг. Харин одоогийн байдлаар Г.Ганжаргал агсны амь насаа алдсан хэргийн үйл явц задлан шинжилгээний хариуд дүгнэлт өгөх хоёр шинжээч эмчийн хариу гараагүй, ажлын хэсэг хавтаст хэрэгтэй танилцаж хэрэг дээр ажилласан мөрдөгчид даалгавар өгсөн байдалтай байна. Мөн анх хэргийн газар ажиллаж гадны нөлөөгүй гэх дүгнэлтийг гаргасан эмчээс мэдүүлэг авах шаардлагатай байгаа аж.

Нэмж дурьдахад, Г.Ганжаргал агсны гэргий А.Отгонцэцэг 12 хүсэлтийг гаргаж, үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүссэн. Тухайлбал, талийгаач дөрвөн давхраас унахдаа хоёр давхрын тагтны хүрээ модонд цохигдсон гэж дүгнэсэн. Гэвч гурван өөр хэсэгт цусаар бохирлогдсоны учрыг тайлж дүгнээгүй. Нас барснаас хойш гурван сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хийсэн задлан шинжилгээгээр хумснаас холимог ДНК илэрснийг зөвхөн дурьдаад орхисон. Хэнийх байсан эсэхийг тогтоогүй зэрэг асуудлууд бий.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ариунаа
Ариунаа
2023-10-25 09:36

Хуулийнхан ажлаа зөв хийвэл үнэн мөн нь тогтоогдонолдоо.

Зочин
Зочин
2023-10-25 13:18

Энэ ч уг нь олоход амархан хэрэг. Цагдаа шүүх хуява лдаагүй бол гаднаас хайхгүй хэдхэн хүн ш�##�гаад олчих хэрэг.

Зочин
Зочин
2023-10-25 21:37

Огцом д�##�ийж унасан нь сонин

Зочин
Зочин
2023-10-26 15:25

Ханг�##�ттай баримтттай хэргийг хэрхэн шийдхийг харна даа. Шүүхийг бүхэлд нь авлигадаж барахгүй ээ, үнэн илрэнэ

Зочин
Зочин
2023-10-26 16:51

Үлдсэн хүмүүс нь буруутан болдог цаг...

Irgen
Irgen
2023-10-27 07:10

Hergiin gazar ed muriin barimtiig shinjeech zuv togtooh l ajliih ni uureg.Zadlan bol shuuh emchiin chadvar uureg .

Холбоотой мэдээ

Back to top button