Нийгэм мэдээ

Цэргүүдийг "ялгаварлан цоллосон" сэтгэл зүйч шүүмжлэл дагууллаа

2023 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 19-22-нд болж өнгөрлөө.

Хил хамгаалах ерөнхий газрын сэтгэл судлаач цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлд мэдээлэл өгсөн. Түүний мэдээллийн агуулга нь, 2000-аад оноос хойш төрсөн цэргийн алба хааж залуус ойлгомжгүй сэтгэл зүйтэй. Хил хамгаалах байтугай харанхуйд ганцаараа гарч чадахгүй, нийтийн нойлд бие засч чадахгүй, интернэт тоггүй байж үзээгүй гэх мэт нийгмийн хөгжлийн ялгаатай байдал нь цэргийн албыг хаахад асуудал болдог. Тиймээс энэ үеийг тусгай сэтгэлзүй, тусгай аргазүйгээр алба хаалгах шаардлага үүсч байна гэсэн юм.

Түүнчлэн яриандаа өмнө нь 100 залууд хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай, хар тамхинд мансуурсан, бэлгийн чиг хандлага өөр тохиолдол нэг л байдаг байсан бол энэ тоо өсч 15 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл 100 цэргийн 15 нь өвс татдаг, сэтгэл гутралтай, бэлгийн чиг хандлага өөр байна гэв.

Хэдийгээр нөхцөл байдал тийм байж болох ч сэтгэл зүйг дүгнэх, зөвлөгөө өгөх, илаашруулан чиглүүлэх үүрэг бүхий мэргэжилтэн алба хаахаар очиж буй залуусын дунд тодорхой тоо зааж мэдээлж байгаа нь хэр оновчтой, зүй зохистой алхам бэ гэдэг дээр шүүмжлэл дагуулж байна. Мөн цэргийн албанд татах процесс дунд бэлгийн чиг хандлагыг тодорхойлох асуумж, үзлэг хийдэг юм болов уу гэсэн асуултыг хэн хүнд төрүүлж байна.

Ажил мэргэжил бүрд дагалдах ёс зүй бийн адилаар сэтгэл зүйч хүн ч тулж ажиллаж буй хүмүүсийнхээ хувийн нууцыг хадгалах үүрэгтэй. Түүнчлэн, нийгэм өөрчлөгдөх, үе солигдох хэрээр цэрэгт татагдаж буй залуусын сэтгэл зүйн онцлог байдал ялгарах нь мэдээж гэлтэй. Тэр бүрд сэтгэл зүйч хүн тухайн асуудалд нь анхаарч, хичээж ажиллах нь зүй болохоос "Нийтийн 00-д бие засаж чаддаггүй, бэлгийн өөр чиг хандлагатай, сул дорой залуус ирээд байна" гэсэн агуулгаар олон нийтэд ярих нь зохисгүй гэж шүүмжлүүлж байгаа юм. Тийм бол тэр хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах, айдсаас нь салгах, итгэл, урам зориг төрүүлэх нь л сэтгэл зүйчийн үүрэг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн л юм ярьсан шдээ

Зочин
Зочин

Зссс үнэн л юм хэлсэн байсан. Нэг л их нялцганасан нийгэм боллоо. Ийм болоход авгай нар их үүрэг гүйцэтгэж байна

Зочин
Зочин

үнэнийг л хэллээ

Бат
Бат

10-н жилийн хүүхдүүдийн ариун цэвэр зарим нь муухан байдаг. Тэр эрэгтэй хүүхдүүийг бэлэг эрхтыхаа хуйхнагыг угаахыг хүртэл зааж угаахгүй бол умайн хорт хавдар тусдагийг заах хэрэгтэй байдаг

Зочиэ
Зочиэ

Байгаа юмыг байгаагаар нь л хэлж байна шд,энэ эсэргүүцээд байгаа нөхдүүд Монгол эрчүүдийг эр биш болгох санаатай гадныхны гар хөлүүд шүү

Зочин
Зочин

Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж. Үг сөрж хэрүүл нийгэмд тарьж байхаар газар дээр нь байгаа мэргэжлийн хүний үгнээс шүүрч аваад бодлогын хэмжээнд ярьчихдаг сэтгүүл зүйтэй ч болоосой. Дэлхий дахины байдлыг хар, ойрын 20-30 жилдээ 2 хөрш ч дайнтай болох нь тодорхой болчихоод байхад батлан хамгаалахын ирээдүй эрчүүлийнхээ байгаа байдлыг үнэнээр нь анхаарах цаг болчихоод байна

иргэн
иргэн

Үнэн юм ярьсан байна лээ,нийгэмд байгаа үнэнийг ил хэлснийг юунд нь эсэргүүцдэг юм

Зочин.
Зочин.

Үнэнийг яг хэлсэн.

Бат
Бат

Өмнөд солонгос улс хэзээ ч өсөр хойч үедээ хогон мэдээний суваг үзүүлдэггй. Порно их үзсэн бол сүүлдээ гомо л болдог нь хууль. Азаар цэргийн алба гэж эрчүүд болгодог газартай тулдаа баярллаа . Эмэгтэйчүүдыг 3-н сараар явдаг байлгах хэрэгтэй. Аймшгийн ажилгүй гичийнүүд гарч ирж байгаа шдээ

Бат
Бат

Ер нь цэргийн албаар л мэдэж аваагүй бол сүйрлээ шдээ. Ижил хүйстнээ сонирхдог нөхдүүдийг өдөр шөнөгүй газар ухуулж эр дааврыг нь сайн ялгаруул

Бат
Бат

10-н жилийн охидын үзлэг. Эрчүүдын үзлэгийг ч гэсэн хий. Хүүгийн маань ангийн хүүхдүүд бол битүү яр. Усанд ч ордоггүй их сонин.аав ээж нь тоох ч үгүй

Зочин
Зочин
Reply to  Бат

Их л хэцүү сургуульд сурдаг юм байна даа танай хүү ч бас л битүү яр байгаа даа

Zochin
Zochin

GOMOO NAR TSEREGT OCHOOYU

Zochin
Zochin

Neg dugeer emnelegt GOMO EMCH NAR BAIDAG GESEN VNEN VV

Зочин.
Зочин.

Үнэнийг шууд хэлсэн шүү дээ.газар дээрээ яг л иймэл байгаа шүү дээ.жаахан дэгсэн хэтрүүлэгтэй яриагүй.юун хил манах .цэргийг даруй 2 жил болго.аль аль талдаа ашигтай.дөнгөж юмаа сурах гэж байтал халагдаад...
Цэцэрлэг ясьлд ирсэн хүүхдүүд биш шүү.гёнёралцэрэнгүүд минь толгойгоо ажиллуул.одоогийн хурандаа генерал нар соц үеийн дэслэгч цолтой тэнцнэ шүү.

дар
дар

өөрөө тоть шиг давтчихаар ялгаагүй л юм байна шүү дээ.инээдтэй юм .

Зочин
Зочин

наад сда чинь өөрөө мангар архичин сда, сэтгэлзүйн хэлтэсийн гаруудтайгаа байнга л ууж идэж явдаг гар шдээ ХУД СДА даа

Зочин
Зочин

Аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй л алба хаалгаараадай!!! Хотынх, хөдөөнийх гэсэн байдлаар ялгаатай алба хаалгамаар зүйл ярьчихвуудаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button