Нийгэм мэдээ

“Шаардлага биелүүлээгүй Г.Хажидмаад хуулийн мэдээлэл өгөөд буцаасан”

1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардан суулт хийж байсан иргэн Г.Хажидмааг өчигдөр /2023.10.26/ цагдаа нар машинд хүчээр суулган авч явсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн Х-ийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл, жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг зөрчил байж болзошгүй бөгөөд энэ талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зөвлөмж, шаардлага өгөхөд шаардлагыг биелүүлээгүй тул гаргасан зөрчлийн талаар мэдээлэл авахаар хуульд заасан үндэслэл журмын дагуу л цагдаа дээр авчирсан юм. Улмаар тухайн хүнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөөд тухайн иргэн явсан болно" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих

1. Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Завшигчыг хамгаалсан юм уу эсвэл

Зочин
Зочин

Тэр монгол орныг цөмөрчихсөн нөхдүүд хууль зөрчөөгүй юм байхдаа

Л.Бурмаа
Л.Бурмаа

Хажидмаа зөв шаардлага тависан

Холбоотой мэдээ

Back to top button