Нийгэм мэдээ

"Тавантолгой түлш" угаарын хий мэдрэгчээ асаахгүй, эвдсэн иргэдийг эрсдэлд ойрхон байгаа гэв

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ.

Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна.

Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүлжээ.

Ингээд нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байна. Харин яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ.

Тус компаниас эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ. Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл гэж тодотголоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ugaariin hiin medregch haanaas avch boloh ve?

Иргэн
Иргэн

Харин тиймээ Анхнаасаа эвдэрхий юм олгосон Аргагүйн эрхэнд нүүрсээ авахад л байгаа гээд авах юм Утаа мэдрэгчийг хаанаас авах вэ Эсвэл засуулмаар байна

Холбоотой мэдээ

Back to top button