УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Батцэцэг: Нэг эзэнтэй таван компани ЖДҮХС-аас авсан зээлээ төлөхгүй бол нийтэд ЗАРЛАНА

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй УИХ-ын нэр бүхий гишүүд болон зарим сайд нэр холбогдсон дуулиан нэг жилийн өмнө дэгдэж байсан билээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон өөрт хамаарал  бүхий компанидаа зээл авсан байж болзошгүй гурван гишүүний хэрэг прокурорт хянагдаж байга юм. Эдгээр гурван гишүүнээс гадна ЖДҮХС-аас зээл авсан 31 иргэн, ААН бий. Тэдний зээлсэн нийт мөнгөн дүн 19.7 тэрбум төгрөг бөгөөд үүнээс одоогийн байдлаар 12.9 тэрбум гаруй төгрөг эргэн төлөгдөөд байгаа аж.

Харин эргэн төлөгдөөгүй зээлийн талаар ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зээлээ төлөөгүй 3500 хоногийн хэтрэлттэй зээлдэгч ААН бий. Зээлээ төлөхгүй бол энэ сард нэрийг нь олон нийтэд ил нээлттэйгээр зарлах үйл ажиллагааг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлэх, ШШГЕГ-тай хамтарч ажиллан барьцаа хөрөнгөд нь халдах арга хэмжээг үе шаттайгаар хийж байна. Зээлээ эргэн төлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Нэг хүний таван компанитай, түүгээрээ дамжуулан зээл авсан тохиолдол ч байна” хэмээжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-08 13:06

Энэ хүүхэн зээлийг нь хариуцсан ажилтан нь юмуу?
Их мэдэмхийрч яриад байх чинь.

Иргэн
Иргэн
2019-11-12 08:04
Reply to  Зочин

ЖДҮДС-ийн захир�##�, боловсролтой шударга бүсгүй

Бэба
Бэба
2019-11-08 15:55
Reply to  Зочин

Тийм

Baagii
Baagii
2019-11-11 17:44

Jdu giin darga shu

иргэн
иргэн
2019-11-15 17:48

Зээлээ төлөхгүй 10 жил болчихсон байдаг, одоо л зарлана шүү гэж айлгаж байгаамуу яаж байгаа юм, Та нар боль л доо. Гацууртын Чинбат уу наадах чинь

Ялалт
Ялалт
2019-11-24 20:44

Зарлаач нэг их ажил хийж байгаа дүр эсгэсэн бас нэг улс төрчийн гар хөл л биз чи муу

Холбоотой мэдээ

Back to top button