Нийгэм мэдээ

ОБЕГ: 2018 онд БНХАУ-д болсон үйл явдлыг төөрөгдүүлэн мэдээлж байна

“Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна. Учир нь хүүг банхар нохой гэдсэндээ хумьж ороогоод дааруулаагүйн улмаас хүү даарч, бээрэлгүй мөн түүнчлэн цасан шуурганд хөлдөлгүй амь аврагдсан аж. Нэг хоногийн турш Банхар нохой хүүг бөөцийлөн хамгаалж байхад нь Онцгой байдлын эрлийн багийнхан олсон байна. Онцгой байдлын албаныхан нохойн хуцах чимээнээр Банхар хүү хоёрыг эсэн мэнд олжээ. Нохой хүний хамгийн сайн анд нөхөр гэдгээ энэ үйлдлээрээ харуулаад байна.” хэмээн олон нийтийн сүлжээнд  түгээд байгааа энэхүү мэдээлэл нь худал болохыг албан ёсоор анхааруулж байна.

Энэхүү мэдээлэл нь 2018 оны 4 дүгээр сарын 30-нд БНХАУ-д болсон мэдээлэл бөгөөд тухайн үед цасан шуурганд төөрсөн хүүхдийн амийг монгол үүлдрийн нохой аварсан хэмээн бичиж байжээ.

Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-06 18:14

ОБЁГ гудамжны мэдээнд хүртэл хариу өгдөг завтай гэнра�##�уудтай болжээ

Sanchirmaa
Sanchirmaa
2023-11-07 07:46

Угаасаа л манай монголчууд худ�##�ч шүү дээ

Зочин
Зочин
2023-11-08 07:55

МЭДЭЭЛЭЛҮҮДЭД ХЯНАЛТ ТАВИХ НЬ МАШ ЗӨВ , эерэг сөрөг худ�##� мэдээлэл ...ХУДАЛ ХУУЧИРСАН МЭДЭЭЛЛҮҮД БИДЭНД ОГТ ХЭРЭГГҮЙ ЭЭ ...

Холбоотой мэдээ

Back to top button