Нийгэм мэдээ

Тодруулга: Гэнэт дэлбэрэх чимээ гарч, хүмүүс "Уг нь шинэ автобус биз дээ" гэцгээн буусан

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны үдээс хойш Багшийн дээдийн буудал дээр хоёр давхар автобус шатсан. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-аас,

"НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна.

Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа" хэмээн мэдээлээд байсан юм.

Бид тухайн автобусанд зорчиж явсан иргэн М-аас болсон явдлыг тодрууллаа.

Тэрбээр "Гэнэт хойд хэсэгт дэлбэрэлтийн гэх үү, ойролцо чимээ гарч, гал асаад эхэлсэн. Дээд давхар нь суудал дүүрэн хүнтэй, доод давхар ч ялгаагүй. Автобусны жолооч шууд зогсож хүмүүсийг гарахыг зөвлөсөн. Хүмүүс сандралдан гарч эхэлсэн.

Хүмүүс "Энэ чинь саяхан оруулж ирсэн шинэ автобус биз дээ, ахиад л хуучин юм байж дээ" гэцгээсэн. Их хэмжээний утаа гарсан, галын машин хөдөлгөөн хааж зогсон багагүй хугацаанд ажилласан. Нэг хэсэг түгжрэл үүссэн" гэж ярилаа.

Хоёр давхар ногоон автобусууд бол 2021 оны шинэ татан авалт. Долоон жилийн баталгаат хугацаатай. Энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар заажээ.

Энэхүү шатсан автобусыг хоёр жил ашигласан талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Байнга л цахилгааны монтаж энээ тэрээгээ шалгаж явах ёстой.Зөвхөн автобус биш бүх төрлийн цахилгаан машин ийнхүү шатаж магадгүй. Маш болгоомжтой нямбай байхд илүүдэхгүй. Машины ард гарсан маснаас үүдэн урд хэсэгт нь гал гарч болно. Тийм тохиолдолтой учирч байсан. Арын дохионы гэрэлд масс гарснаас урд байдаг гал хамгаалагчийн суурь хайлж улмаар бүхэл бүтэн микор шатсан байсан. Цахилгаа нэг гал авалцвал цээж утсаараа дамжаад шатдаг юм билээ. Ийл цахилгаан машинтай хүмүүс байнга түүнийгээ шалгаж яваарай.

Зочин
Зочин

made in china

Зочин
Зочин

хятад бүтээгдхүүн ш тэ

Холбоотой мэдээ

Back to top button