Өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэж, 550 км замыг нээгээд байна

Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Алба хаагчид өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 км замыг нээх ажлыг зохион байгуулсан бөгөөд 10 айлыг нүүлгэн шилжүүлэх, 330 км замыг нээх ажил үргэлжилж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Т.Баярхүү, “Энэ сарын 14-15-ны өдрүүдэд дахин ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо м�##�чид минь м�##�ынхаа тоо толгойг 1000 дотор оруул. ер нь 1000с дээш м�##� суурилахыг хуулиар хориглох хэрэгтэй. нэг м�##�чин өрх 150с дээш бод м�##� 850с дээш бог м�##�тай байхыг хориглох хэрэгтэй тэгж байж нутаг ус хөрс бэлчээрээ сэргээж аял�##� жуучл�##�аа хөгжүүлье. улаан хөрс нь эргэсэн улаан шороо болсон газар ямар жуулчин ирэхэвдээ
м�##�ын тоо толгойг 30н сая болговол түүхий эд үнэд орно нэхий 50к шир 150к болно мах 40к бэлчээр мөнх ногоон нутаг муухай гутлаар гишгэхээргүй гоё болно . энэ жил цас зуд ихтэй байна одоо дэлхийн 52 улсруу махаа хурдан гарга ж�##�гын бөглөөс болхоос өмнө . хулгайчууд зүгээр авах нүхээ хийж цаг их �##�дна тэр үед нь м�##� тураад үхээд дуусах байхдаа .
Нарантуул х�##�ьтираад байна нам засаг аа.