Нийгэм мэдээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 07-ноос эхэлнэ

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
Мөн малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү тооллогоор,
- Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
- Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
- Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
- Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
- Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
- Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлох юм.
Өнгөрсөн онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монгол тэр чигтээ ам тоо авдаг малчин амаараа хэд гэнэ тэр тоочид нь хэлсэнээр нь бичнэ 600 малтай өрх 1000 гэнэ 2000 малтай айл мянга гэж бичүүлдэг. 1500н малтай өрх 900гэж бичүүлэнэ тэдний дур . энэ ажлаа хийсэн шиг хийж яс тоолбол болно тэгээд 1000с дээшд нэг богоос 5000төг 2000с дээшд 1богоос 1000төгрөгний татвар авах хэрэгтэй
2000с дээшд 1 богоос 10000төгрөг татвар авах хэрэгтэй 3000с дээшд 50000т гээд шатлаад өсгөж ав
бодоос 100с дээшд 20000 200с дээшд 50000, 500с дээшд 500000 гээд шатлаж татвар ав