НИЙГЭМ

Дунд сургуулийн багш нарыг АНУ-ын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулна

Энэ нь Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал, сэтгүүл зүй, харилцаа холбоо, болон тусгай боловсролын багш нарт АНУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, АНУ-ын талаарх мэдлэг нэмэгдүүлэх боломжийг олгодог зургаан долоо хоногийн академик сургалтын хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь хавар, намрын хоёр групптэй бөгөөд жилд 2-3 багш хамрагддаг.Бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 5-ны Улаанбаатарын цагаар өглөөний 08:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт хамаарагдах зүйлс:

  • Тээврийн бүх зардал (олон улсын болон дотоодын аялал)
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Дунд сургуульд бүтэн цагаар ажиллаж байгаа Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал, сэтгүүл зүй, харилцаа холбоо, болон тусгай боловсролын багш байх
  • Бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх
  • Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ гурав болон түүнээс дээш жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх (тав болон түүнээс дээш жил байвал давуу тал болно)
  • Хөтөлбөрт хамрагдаж ирээд үргэлжлүүлэн дунд сургууль багшлах сонирхолтойгоо харуулсан байх
  • Сургууль эсвэл амьдарч буй хотдоо манлайлах чанараа харуулсан байх
  • АНУ-ын сургуулиудад тусгайлсан семинарт оролцох, илтгэл тавихад ярианы болон бичгийн Англи хэлний чадвар сайтай байх.  Өргөдөл гаргах үед Англи хэлний шалгалтын оноо заавал байх албагүй.  Хөтөлбөрт амжилттай сонгон шалгарсан тохиолдолд нэр дэвшигчид TOEFL-ын 450 авах чадвартай байх шаардлагатай. Англи хэлний ур чадвар багатай (425-449) боловч бусад байдлаар хөтөлбөрт тэнцсэн цөөн тооны багшийг хөтөлбөрөөс өмнөх нэмэлт Англи хэлний сургалтад хамруулах боломжтой.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шинэбилэг
Шинэбилэг
2023-12-07 21:06

ямар сайтад хэрхэн яаж өргөдлөө гаргах юм

Зочин
Зочин
2023-12-07 23:52

Бүтэн жилд 2-3 багш хамрагддаг гэж байна. Монголын жирийн багш нарт түй ч хамаагүй юм байна.

Зөөз
Зөөз
2023-12-08 09:20

АНУ дунд сургуульд багш нараас сурах юм байхгүй, манай багш нар бараг илүү заана. Тэнд хүүхдийг бие дааж л сургадаг юм байна лээ илүү нь...

Холбоотой мэдээ

Back to top button