НИЙГЭМ

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. 

Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Үндсэн хууль - 100 жил” парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. 

Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулан дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, оюутан залуусаар дамжуулан хууль дээдлэх ёсыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.12.09) Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж үг хэлсэн байна. Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний мэтгэлцэгчдийг төлөөлөн Шихихутуг их сургуулийн оюутан Н.Болортуяа, шүүгчдийг төлөөлөн тус тэмцээний 2009 оны улсын аварга мэтгэлцэгч Х.Түвшинбаяр нар тангараг өргөв.

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат болох “Үндсэн хууль – Тусгаар тогтнол 100” парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн хоёрдугаар байранд зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд 13 их, дээд сургуулийн шилдэг 48 баг шалгарч үлджээ.

Хоёрдугаар шатны тэмцээн Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль дээр хоёр өдрийн турш үргэлжилж, аваргаа тодруулна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button