Улаанбаатар амьтны хүрээлэн хаалгаа барилаа

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдөр хаагдах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал тус хүрээлэнг үүсгэн байгуулагчид мэдэгдэлдээ "Анх 2017 онд хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа 7 дахь жилийнхээ босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна.

Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл бидийг дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ маш их баярлалаа. Амьтдын амтархан идэх дуртай шинэхэн жимс ногоогоор тасралтгүй хангаж байнга хөөрхнүүдэд маань бэлэг явуулдаг байсан Organic fruit store европ жимсний бөөний төв 2-н хамт олондоо баярлалаа. Ар гэрийг маань асаалттай танк шиг хариуцаж байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа" хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yu yaraid baigaa yum be
Өнөөдрийн үзсэн хамгийн харамсалтай мэдээ байна. Дараа дахин нээгдэхийн ерөөл өргөе? Сайхан 10-20 ханатай гэрт түрээсгүй явуулах бол болох л байхдаа. Амьтнаас түрээс аваад байхдаа яахав дээ
Амьтны хүрээлэн амьтан амьдархад тохиромжтой уужуу тайвуу бвал зүгээр бхо манайд нэг л торонд хорьсон өрөвдөлтэй амьтад бдаг хувь хүн хийхэд үнхээр хүндрэлтэй бха
Харамсалтай юмаа. Анх нээгдэхэд нь их баярлан хүүхдүүдтэйгээ байн байн зочилдог байсансан. Манай монгол эцэг эхчүүд аүүхдүүдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэх тал дээр тааруухан ханддагаас энэ талын үйлчилгээ хөгжихгүй бна даа. Дараа цаг сайхан болохоор дахин нээгдээрэй.
Энэ их хөөрхөн хүрээлэн байсан харамсалтай төр дэмжих л хэрэгтэй байсан.юм.
naad gadnii amitanuudaa nutagruun butsaa . harhaa butsaahaa martwaa eswel ustaga