НИЙГЭМ

ОБЕГ: Бид чанартай, үнэтэй хувцас хэрэгсэл авч болох ч төсөвтөө захирагддаг

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө болсон галын осолтой холбогдуулж Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хувцас, хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангалтын асуудлаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Байгууллагын хувцас хангалтыг

  1. Техник
  2. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /тусгай зориулалтын/
  3. Өдөр тутмын гэж гурав ангилдаг.

Харин техникийн хувьд хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай болсон. Тодруулбал, Польш, Беларус, Франц улсуудаас худалдан авдаг. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Toyota" загварын машинуудаар парк шинэчлэлт хийсэн.

Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хувцасны тухайд улсаас тавьж өгсөн төсвийнхөө хэмжээнд худалдан авалтаа зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцсыг ч мөн адил. Ингэхдээ тусгай стандарт, мөрдөгдөх журмын дагуу худалдан авалтаа хийдэг. Энд нэг зүйлийг тодотгомоор байна. Бид өндөр дүнтэй, маш чанартай хувцас, хэрэгсэл авч болно. Гэхдээ энэ хэмжээгээрээ тоо нь буурчихдаг. Тийм учраас бид аль болох манай орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштайг нь л авдаг. Учир нь төсөв хангалттай биш.

Жил бүр хэдэн төгрөг төсөвлөдөг эсэх нууцад хамааралтай учир нээлттэй мэдээлэх боломжгүй. Гэхдээ энэ жилийн тухайд Засгийн газар энэ чиглэлд тусгай тогтоол гаргаж 15 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Бид энэ дагуу худалдан авалтаа хийнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ удаагийн осол хувцас хунараас биш мэдлэггүй чадваргүй удирдлага зохион байгуулалтаас болсон байна билээ шүү

зочин
зочин

"Харин техникийн хувьд хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай болсон." гэнээ тэгээд 30 метр шат бариад гүйгээд байгаа юм уу, арай ч дээ та нар. Энэ сайхан залуусаар ажил хийлгэхийн зэрэгцээ амийг нь хамгаалах үүрэгтэй шүү та нар.

Зочин
Зочин

Тэгээд л нэг л өрөвдүүлэх гэсэн дарга нарын тактик өчнөөн төсвийг өөрсдийнхөө тойрогт шал дэмий хөшөө энэ тэр барь үрдэг байж худлаа шаахаа больцгоо хариуцлагаа хүлээ огцор

Зочин
Зочин

Төсөвийн мөнгөөр түхийдэг уулзалт сэмнайр зугаалгаа боличихвөл хувцас зэрэгт хүрнэ дээ

Зочин
Зочин

Онцгойн ахлагч нарын маш бага. Сард гар дээрээ 800000 төгрөг авдаг. Дарга нар 4-5 сая төгрөг авдаг. Гэтэл Амарсайханы зөвлөх Оюунчимэг ХЭК т байсан Онцгойгоос өндөр цалин авч, машин унаж, жолоочтой, тусгай өрөөтэй. Энэ ганц жишээ. ШАЛГА!

Зочин
Зочин

Ерөнхий сайдаа! ОБЕГ т хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, нөөцийн хөрөнгийн бүрдэлт, хандивын хөрөнгийн зарцуулалтыг Иргэнийн хяналтаар шалгуулах шаардлагатай.

Зочин
Зочин

Техникийг худалдан авахаас гадна Япон улсын буцалтгүй тусламжаар гал унраах 10-р ангийг Японы өндөр чанартай автомашинаар хангасан. Мөн бусад ангиудад ч япон машин бий шүү. Энэ нэг юу ч мэдэхгүй тэнэг хүүхнээр худал мэдээлэл хийлгэхээ больцгоо Онцгогийн удирдлагуудаа! Мөн хувцас хангалтын төсөв нууц гэж юу дэмийрээд байгаа пм бэ? Наад төсөв чинь шилэн дансан дээр бүх хүнд ил байх ёстой шүү.

ЗОЧИН
ЗОЧИН

ҮХСЭН МУУ ХУЛГАЙЧ НАР!! УЛС ОРНЫГ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ДОРОЙТОЛД ОРУУЛСАН ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛАЛ НЭРТЭЙ МАФИЙНХАН.МАН-ЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР, ХХБ,БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ДЭЭРЭМЧИД,ЭДГЭЭРИЙГ ӨӨГШҮҮЛЭН ХӨҮҮЛЭЭН ДЭМЖСЭН ШҮҮГЧИД ТА НАР ОЛОН ТУМНИЙ ХАРААЛЫГ ХҮРТЭХ Л БОЛНО.!!

Зочин
Зочин

5 n tolgoin hubia ontsgoid handivlay

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи яасан их мөнгөтэй хулгайч вэ Монгол орон энэ их хулгай бузар луйвраа дийлэхгүй байна энэ намчид бүх нүх сүв эх орны баялаг нөөцийг сорж байна хар малаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө өг би лав чадахгүй худлаа эх оронч царайлахаа боль тэдний оронд хулгайч худалч дарга нарт хариуцлага тооцох талаар дуугар

Зочин
Зочин

Tosovoo nemuulj chanartai huvtsas hereglel avahgui osol garah burt avragch naraa aldaad duusah uu teneguudee Nem naad tosovoo. Bi bsan bol huuhdee hezee ch ontsgoi tsagdaadh ajilluulahgui hezee uhehig n huleej chadahgui

Холбоотой мэдээ

Back to top button