"Хоёр жолоочийг өөрийн болон бусдын аминд эрсдэл учруулж болзошгүй гэж үзээд баривчилсан"

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө болсон галын ослын асуудлаар Засгийн газар хуралдаж, зарим тодорхойгүй асуултуудад хариулт өглөө.
Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж: Осол болсон газарт 189 мөрдөн байцаагц хэргийн газрын үзлэг хийсэн. Мөн 31 прокурор, шүүхийн шинжилгээний 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцсон. Ингэхдээ хэргийн газарт үзлэг хийх хугацааг албаны чиг үүргийн дагуу шуурхайлан ажилласан.
Хоёр жолоочийг цагдан хорьсон гэж байгаа нь ташаа. Тэднийг зүгээр шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цаг баривчилсан. Учир нь галын ослоос үүдэж гурван хүний амь эрсэдсэн, барилга байшин, машин тэрэг шатсан. Тиймээс хоёр жолоочийн сэтгэл санааны байдал тогтворгүй, магадгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчилсан.
Хэргийн газрын үзлэг, шинжилгээ өчигдөр дууссан тул өнөөдөр мэдүүлэг авах, байцаалт авах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажил үргэлжилж байна. Мөн Дашваанжил буруутай юу, хоёр жолоочийн аль нэг буруутай юу гэдгийг тогтоохоор мөрдөн байцаах алба ажиллаж байна. Одоогоор "Дашваанжил" компанийг хариуцагчаар татаагүй, шалгаж байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л дөө сэтгэлиин дарамт зовлонгоосоо болоод яаж ч мэднэ тайвшруулах хэрэгтэй
Хүмүүс минь дээ яагаад бүхнииг буруугаар эргүүлж боддог юм бэ хүнээ хамгаалах нэг арга шүүдээ сэтгэлиин хэцүү байдлаас болж хүн ямарч муу юм сонгож бодох л байх хамгаалж байгаа юм л даа
2биенээ хохироож болзошгүй гээч чиний миний буруу яах гэж шахсан юм гэхчилэн ална хядна гээд бөөн юм болноо