УЛС ТӨР

Галын осолтой холбоотойгоор Шадар сайдад хариуцлага тооцуулах гарын үсэг цуглуулж байна

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын осолтой холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцуулах өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг энд цуглуулж эхэлжээ.

Тус өргөдөлд

"Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг баталгаатай хангах үүргийг Монгол Улсын төр иргэдийнхээ өмнө хүлээх үүрэгтэй. 

Аливаа улс орон тэр дундаа нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг ЭМЧ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН, ЦАГДАА нарыг хувцас хэрэглэлээр хангах, онцгой нөхцөл байдалд бэлэн байх бүх эрсдэлийг тооцож бэлэн байдлыг хангах үүрэгтэй юм. Бидний татварын мөнгийг төвлөрүүлэн ажиллаж буй төрийн чиг үүргийг ахлан ажиллаж буй хүний хувьд үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан осол, дэлбэрэлтийн үед үүрэгт ажлаа хийж байсан 30 хүрээгүй гурван залуу амь эрсэдсэн. 

Энэхүү асуудлын буруутанг хууль шүүхийн түвшинд эцэслэн шийдэх ч энэ бүх эрсдэлд алба хаагчдаа ажиллах хувцас хэрэглэл, техникээр хангаж ажиллаагүй салбарын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй. 

Засгийн газрын тухай хуулийн 20-р зүйлийн 5-д Монгол Улсын Шадар сайд гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна. Ялангуяа Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг шаардаж байна. 

Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох арга хэмжээг авах нь Ерөнхий сайдын үүрэг билээ" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дүлий дүмбэ царайлсан, доогуур харсан, үгээ зөөж ядсан нэг юм л байсансан, энэ ослын үеэр л их инээд алдсан хүн болчихсон байхымаа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүний нүд рүү харахгүй гөлөгнөсөн хачин хүн

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Амарсайран гэдэг хүн чинь ёс зүйтэй боловсролтой хаана биеэ яаж авч явж яаж харьцах ярихаа мэднэ аятайхан дөлгөөн хүн л харагддаг тэр үед инээгээгүй сэтгүүлчиин өөр яриагд нь инээмсэглэсэн байна лээ тэглээ гээд огцорч эргүү гүтгэгчдииг баярлуулахгүй байхаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Хүнии царай зүсииг та нар өөрчилөх юмуу чи ч үүнээс дор зэвүүэ харагддаг байж магадалал өндөр дөө

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Амарсайхны оронд очих гээд үхэлдээд байгаа хүмүүс бас л байгаа юмдаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ослын зеэр энэ хүн инээгээгүй юм байнаа тэнд нэг сурвалжлагчиин тухай юм билээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Инээсэн гэж гүтгээд гарын үсэг цуглуулж гэвүү ёстой хөх инээд хүрлээ гарын үсгээр ч яахнавдээ яасан завтай юм бэ хүн гүтгэх бас хуультай шүү

Зочин
Зочин

Энэ хүйтэн царайтай сайдад хариуцлага тооцох цаг нь болсоон бүх юмнаас цэвэрхэн үлдчихдэг зэвүүн гар даа

Зочин
Зочин

Амарсайхан үгүй байх шүү. Харин тэр гал унтраахад мэргэжлийн алдаа хийсэн дарга нар хариуцлага хүлээх нь шудрага бизээ.

Холбоотой мэдээ

Back to top button