НИЙГЭМ

15 жилд "Дашваанжил" газын зургаан ослоор 16 хүн түлэгдэж, гурван хүн нас баржээ

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө болсон галын осол олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тухайн харамсалтай үйл явдалд "Ниссан Патрол" маркийн автоамшины жолооч болон хийн түлш тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн жолоочдыг нийтээр буруутгах хандлагатай байгаа. Учир нь тухайн хоёр машин шүргэлцсэний улмаас их хэмжээний гал гарч дэлбэрэлт үүссэн. Тодруулбал, баллон бүхий газ дэлбэрснээс үүдэж гурван хүн нас барж, ойр орчмын барилга, машин шатсан. Тэгвэл өмнөх мэдээллүүдийг шүүж харбал 15 жилийн хугацаанд "Дашваанжил" ХХК-ийн газаас дэлбэрснээс үүдэлтэй зургаан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн түлэгдэж гурван хүн нас баржээ. Тухайн галын ослууд Нийслэлийн таван дүүрэг, нэг аймагт болсон байна.

2009 он Чингэлтэй дүүрэг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Жаргалан" зоогийн газарт газ дэлбэрч гал гарчээ. Дуудлагын дагуу галынхан ажилласан ч дээрх газар бүхэлдээ шатсан байна. Тухайн үед зоогийн газрын ажил эхэлсэн байсан ч үйлчлүүлэгчгүй байжээ. Харин тус газрын ажилтан болох таван хүнийн хоёрынх нь хөл бол гар түлэгдсэн байна. Хэргийн шалгалтаар "Дашваанжил" компанийг газаа дутуу шахсан гэх үндэслэл яригдаж байсан аж.

2012 он Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, шинэ хорооллын 14 дүгээр байрны долдугаар давхарт 20112 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр газ дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид газар дээр нь хоёр хоног ажиллажээ. Ослын газарт хийсэн шалгалт, нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ "Тус байрны 26 тоотод суух айл “Дашваанжил” компаниас өөрсдөө очиж, таван литрийн баллонтой хоёр ширхэг хийн түлш худалдаж аваад нэгийг нь хэрэглэж, нөгөөг нь хадгалж байжээ. Тухайн өдөр хэрэглээгүй байсан таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсэн байна. Мэргэжлийн  хүмүүсийн анхан шатны шалгалтаар “Дашваанжил” ХХК дүрэм, журмаа ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж байв.

2015 он Баянгол дүүрэг

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад дэлбэрэлт болж хоёр хүн түлэгдэж бэртэн, дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан. Газ дэлбэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулгаъ: Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн" гэж мэдээлсэн.

2020 он Сүхбаатар дүүрэг

“Дашваанжил” компанийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн хэрэг гарчээ. Гэрийн эзэн А, хэлэхдээ “Эхнэр дөрвөн хүүхэд маань гэртээ байсан. Би гадуур ажилтай явж байсан юм. Эхнэр 16:00 цагийн үед газан плитка дээрээ хуушуур хайрч байгаад цаг орчмын дараа дууссан гэсэн. Түүнээс хойш хоёр цагийн дараа буюу 19:00 цагийн үед дэлбэрсэн юм билээ. Газан плитка аваад удаагүй, шинээрээ шахуу байгаа. Дээрээс нь газ нь гал зуухнаас метр гаруйн зайтай байсан. Манай эхнэрийн хэлж байгаагаар хуушуур хайрсны дараа газан плиткаг яаж унтраадаг тэр л журмаар нь унтраасан гэсэн. Цэцэрлэгийн хүүхэд биш шүү дээ” хэмээн мэдээлэл өгч байж.

Харин үүнтэй холбогдуулж “Дашваанжил” компанийн ажилтнууд тухайн айлд ирээд явсан ч нөхцөл байдлын шалтгааныг тодруулж чадалгүй, тодорхой хариу хэлэлгүй буцсан байна. Харин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас албаныхан мөн ирсэн ч ямар шалтгааны улмаас ахуйн газ дэлбэрснийг тогтоож чадаагүй аж.

2021 он Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрт /хонины толгой хуйхалж чанадаг/ суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал гарч, үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдсэн ноцтой осол гарсан. Тэгвэл ослын газар дээр нь тус дүүргийн цагдаагийн II хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар үйлдвэрийн байранд суурилуулсан 50 килограммын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдсэн нь тогтоогдсон байна.

2024 он Баянзүрх дүүрэг

БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдсэн. Галын дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.

Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан .ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажилласан.

Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан. Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан. Урьдчилсан байдлаар Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн нөхцөл байдал тогтоогдоод буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь газтай зөв харьцаж, дүрэм журамаа сайн мөрдөж , аюулгүй байдлаа алхам тутамдаа анхаарч , болгоомжтой харьцаж байхгүй бол аюултай. Газ их хэрэглэдэг ОХУ , барууны орнуудад иймэрхүү осол байнга л гарч байдаг. Орон сууц дэлбэрэх, шатах нь үе үе л тохиолдож байдаг осол юм. Манайх шиг хариуцлагагүй улсуудад шатаж үхэх аюул бий. Юун гаднын 2 хөрш улсын хийн хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрөөх. Түүгээр өнгөрөх гайг үүгээр дуудаж болохгүй.
Ганц Дашваанжил компанидаа ч байгаа юм биш.

Зочин
Зочин

ШШХ-г ашиглаж байгаа хүн бүр аюулгүйн ажиллагааны дүрмээр маш анхаарал болгоомжтой харьцах ёстойг бүү март. Эцсийн дүнд хий ашинюглагчийн үйл ажиллагаанаас шалтгаална шүү. Мэдээж компанууд баллонтой 2 жил дутам шалгаж баталгаажуулан баллоны гадаргууд тэмдэглэгээ хийсэн байх ёстой. Хий ашиглагч хий дамжуулах хоолойн бүрэн бүтэн байдал, хийн хаалт( крант)-аа бүрэн хаасан байх ёстой гээд наад захын мэдлэгтэй байвал зүгээрээ.

Зочин
Зочин

НЭГ МӨСӨН ХАРЛУУЛАХ ГЭДЭГ БОЛЖ ДЭЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД...

Өах
Өах

eguur хуцаад байгаарай.

Bataaaaaa
Bataaaaaa

Тэгээд энэ газтай ажиллах аюулгүй байдлын зааварчилгаа, осол гарсан үед ямар арга хэмжээ авах талаарх сургалт мэдээлэл дүрэм журам стандартаа танилцуулаачээ ард түмэндээ

Oops!?
Oops!?

Yamar aimar zohion bguulalttai dairchinaa. Eguur.mn iig ovoo gaiguin bolovuu gsn ovoolson baasnuud bjee s#a. Dahij orohoo ch bolie al

Зам
Зам

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллавал осол аваар гарахгүй шүү дээ. Дарханд баллон дэлбэрсэн асуудал нь уг айл баллонтой хийгээ хаалгүй орхиж яваад хий алдагдсан байхад нь гэрэл асаасахаас болж дэлбэрч байсан юм шүү сэтгүүлчээ. Нарийн сайн нягталж мэдээллээ тавьж бай. Мэдэхгүй хүн бол энэ бичсэн байдлаар чинь ойлголт авна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button