Нийгэм мэдээ

Ослоор түлэгдсэн бас нэгэн иргэн нас барлаа

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатаж, томоохон осол гарсан.

Осолд өртөж, 90-95 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан Б өнөөдөр (2024.01.31) 10.30 цагт нас барсан байна.

Гал унтраах 63-р ангийн гурван алба хаагч мөн харамсалтайгаар амиа алдсан. Мөн ГССҮТ-д түлэгдсэний улмаас эмчлүүлж байсан 19 настай залуу мөн тэнгэрт халиад буй.

Үүгээр, ослын улмаас нас барсан хүмүүсийн тоо тав болж байна.

Өдгөө дөрвөн хүн ГССҮТ-д эмчлүүлж буй. Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлгээс нийт гурван хүн гарчээ. Эмчлүүлж буй найман хүний биеийн байдал тогтвортой байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button