ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний худалдаанаас 642 сая ам.долларын алдагдал хүлээжээ

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний гадаад худалдаанаас оны эхний арван сард 642.7 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ хугацаанд нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн байна.

Харин үнийн дүнгээр тооцвол дөрвөн хувиар өсөж, 945 сая ам.доллар хүрчээ. Газрын тосны олон улсын зах зээл дэх үнэ буурсантай холбоотойгоор биет хэмжээ хоёр оронтой тоогоор өссөн ч мөнгөн дүн өмнөх оныхтой ойролцоо гарчээ. Энэ нь Монгол Улсын экспортод ч ижил нөлөөлөл үзүүлсэн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 5.4 сая баррель буюу 302.8 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 460.2 мянган баррелиар их боловч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллароор бага байгаа аж.

Жил дараалан нефтийн бүтээгдэхүүний худалдаанаас алдагдал хүлээж байгааг үл харгалзан тээврийн хэрэгслийн импорт өссөөр байна.

Оны эхний 10 сард 61 мянга 69 суудлын автомашин, 19 мянга 931 ачааны автомашин хилээр нэвтэрчээ. Импортолсон автомашины тоо 11.7 хувиар өсөөд байна.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алдагдалд орсон нэрийдлээр бензиний үнээ нэмж ард түмний нуруун дээрхи ачааг бас нэмэх нь үү.

Холбоотой мэдээ

Back to top button