Нийгэм мэдээ

Уул уурхайн салбар улс төрийн намуудад хандаж, уриалга гаргалаа

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) бүх гишүүний ээлжит чуулганаа хийж, 2023 оны үйл ажиллагааны тайлан ба 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна. Энэ үеэр тус байгууллагаас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн хүчнүүдэд хандаж уриалга гаргалаа.

Тодруулбал, улс төрийн намуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийг тусгахгүй байхыг уриаллаа. Мөн тоон мэдээлэлд суурилаагүй, бодит бус мэдээлэл ашиглахгүй байхыг сануулсан юм.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци уг уриалгынхаа төгсгөлд зогсох эрхгүй зүтгэж байгаа манай салбарын зүгээс Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нийцүүлэн дэвшүүлж буй энэхүү уриалгыг хүлээн авч, тунгаахыг хичээнгүйлэн хүслээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button