Нийгэм мэдээ

"Өнөр бүл" насанд хүрээд төвөөсөө явж буй хүүхдүүдийг жолоонд сургана

"Өнөр бүл" хүүхдийн төвөөс насанд хүрээд халамжийн дараах үйлчилгээнд шилжин, төгсөн гарсан дөрвөн хүүхдийг жолооч бэлтгэх сургалтад хамруулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд хүргүүлсэн.

Хүсэлтийн дагуу Жолоочийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлж, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жолооч бэлтгэх сургалтын төвүүд хүсэлтийг хүлээн авч гэрээ хийжээ.

"Өнөр бүл" хүүхдийн төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 800 орчим хүүхэд тус төвөөр овоглон, суралцан хүмүүжиж, амьдралд хөл тавьжээ. Тодруулбал, "Өнөр бүл" төв улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргээс 2-18 насны хүүхдийг асрамждаа авдаг хүүхэд хамгааллын төв юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button