Нийгэм мэдээ

"БНХАУ-аас чингэлгээр юань орж ирсэн үйл явдал бүртгэгдээгүй, бичлэгийг шалгаж байна"

Өчигдөр /2024.03.25/ урд хөршөөс их хэмжээний юань чингэлэгээр дамжин орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд зарим тохиолдолд “сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх тайлбартай нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулан асуухад "Яг ийм тодорхой үйл явдал болсон өөрөөр хэлбэл урд хилээр галт тэргээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Харин уг бичлэгийг холбогдох газрууд хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хэрвээ хуурамч мэдээлэл тараасан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хариуцлага тооцно” гэлээ.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 14:46

ГЭНЭН ХОНГОРУУДАА ЮУ ГЭЖ ТИЙМЭЭ СОНГУУЛИЙН МӨНГӨ ГЭЖ ХҮЛЭЭХ ЮМ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ АТГАСАН ГАРУУД ШҮҮ ДЭЭ.ИЙНХҮҮ ЭРХ БАРИГЧИД ДАХИН ЗАСАГЛАЖ МОНГОЛЧУУД ТОРГОНД ХӨЛБӨРНӨӨ ТОСООР ГУЛГИНАА ГЭЖ ЯМАР Ч САЙХАН ЮМ БЭ?

Зочин
Зочин
2024-03-27 15:22
Reply to  Зочин

яг үнэн. Ш�##�ган тогтооно гэхээс илүү худ�##� мэдээлэл тараасан бол? гэж хуулийн за�##�таар айдсын аргаа ашиглаж бна.Энэ мөннөө нууц�##�лаа гэсэн нь олонд ил болж л дээ. тэгэхээр сонгуулийн мөнгө орж ирсэн нь үнэн болж таарна

Зочин
Зочин
2024-03-26 14:53

Баттулга,Гансүх нарын хойноос орлоодоо

Зочин
Зочин
2024-03-27 12:08

Бас хэн нэгнийг харлуулах худлаа мэдээлэл байсан уу? Одоо мэдээлэлд итгэхээ байсаан.

Зочин
Зочин
2024-03-27 13:28

Новш гэж, том гарын хулгайчийн мөнгө болж таарлаа шүү. Үнэнийг мэдээлсэн иргэнийг яллана гэнээ. Одор бүр улаан цагаандаа гарчээ

Baagii
Baagii
2024-03-27 19:55

L###r

Зочригннн
Зочригннн
2024-03-27 20:43

Мэдээж худлаа мэдээлэл байгаа шүү дээ.юу гэж юм хөгжсөн одоо цагт баахан бэлэн мөнгө чингэлэгт ачаад л явж байхав дээ.мөнгө оруулж ирье гэвэл олон арга байгаа шүү дээ.ийм юманд итгэж байгаа нь хүмүүсийн ай кю муу байгааг харуулж бна.энийг нь буруугаар ашиглах боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button