Нийгэм мэдээ

Гамшгийн эхний дохио дуугарахад суу, нуугд, хүлээ дүрэм үйлчилнэ

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.

Уг журмыг 17 дахь жилдээ өнөөдөр 16:00 цагаас хэрэгжүүлнэ.

Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагдаж байгаа бөгөөд гамшигт бэлэн байлгах тал дээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээн дэх зөвлөмжөөс хүргэж байна.

Дуут дохио гурван удаа дуугарна.

Эхний дохио дуугарахад, тухайн байгаа газраасаа гарах гэж яарах хэрэггүй бөгөөд суу, нуугд, хүлээ гэсэн дүрмийг мөрдөнө. Том ширээ байвал ирмэгээс нь бариад дор нь ороод хүлээнэ. Гэрийнхээ аюулгүй цэг талбай буюу дээрээс унах зүйл ямар нэг байдлаар шууд унахгүй үлдэх орчинд байрлана.

Хоёр, гурав дахь дохио дуугарахад, аюулгүйн цэг талбайд очно. Ингэхдээ гүйхгүй, буцахгүй, ярихгүй, түлхэхгүй дүрэм мөрдөнө.

Мөн гамшгийн үед баруун гар талаа барьж ханаа даган аюулгүй цэг талбайд очно. Гэрлийн шон дээрээс нурах боломжтой зүйлээс хол байна. Хувийн бэлтгэлийн тухайд бичиг баримтыг нэг дор байлгах, скочийг гарын ойр байлгах, зайлшгүй байлгах зүйлс дотор шүгэл байх хэрэгтэй.

Скочийг тухайн байршлаас холдохдоо мэдээллээ бичиж нааж үлдээх бөгөөд шүгэлийг нуранги дор орсон тохиолдолд үлээж чимээ өгөх зорилгоор бэлдсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 11:37

Баянхошуу, дар эх, амг�##�ан, улиастай гэх мэт гэр хороололд байлдах сургууль хийцгээе.

Холбоотой мэдээ

Back to top button