НИЙГЭМНийгэм мэдээ

Удаа дараа худал мэдээ тараасан Т.Бат-Эрдэнийг шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн зун, 2023 оны наймдугаар сард Фэйсбүүк орчинд хэд хэдэн удаа үндэслэлгүй, худал мэдээлэл түгээсэн иргэн Т.Бат-Эрдэнийг шүүх хурал хойшилжээ.

Т.Бат-Эрдэнийг "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" үндэслэлээр яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 19.9-ийн 1 дэх хэсэг буюу "Үндэсний эв нэгдлийг бусниулах", Эрүүгийн хуулийн 13.14-ийн 1 дэх хэсэг буюу "Худал мэдээлэл тараах" зүйл ангиар ял төлөвлөсөн.

Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Т.Бат-Эрдэнийг шүүх байсан ч ийн хуралдаан хойшилж, ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлогджээ.

Т.Бат-Эрдэнэ ямар худал мэдээлэл тараасан бэ?

Тэрбээр өнгөрөгч 2023 оны 8-9-р сард "Чагнаа Чаагий" хэмээгч Фэйсбүүк хаягаас:

"Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой"

"Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна"

"Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж Засаг төрийг эргүүлцгээе"

...зэрэг мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн байдаг.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Батбаяр
Батбаяр

Нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн ноцтой үр дагварт хүргэж болох аюултай худал мэдээлэл түгээдэг нөхөр байна. Цаг алдалгүй арга хэмжээ авч буй нь бусдад сэрэмжлүүлэг болог

Бодит байдал
Бодит байдал

Үймээн самуун үүсгэж улс үндэстнийг хагалан бутаргах зорилготой байж! оросын гар хөл бологчийг хатуу шийтгэ

Өнгөт хувьсгал
Өнгөт хувьсгал

Энэ бол худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаа хэрэг бишээ. Энэ бол гадаадын тагнуулын албаны гар хөл болсон этгээдийн санаатай үйлдэл. Өнгөт хувьсгал ингэж эхэлдэг юм.

Зочин
Зочин

Баттулгын даалгаваар хийсэн

Холбоотой мэдээ

Back to top button