НҮБ: Казахстанд жил бүр 400 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг
Казахстаны сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тус хэргийн шүүх хурал одоо явагдаж буй.
2017 онд Казахстан гэр бүлийн хүчирхийллийг гэмт бус болгож шийтгэлд ихэнхдээ торгууль ногдуулдаг болгосон. Энэ нь эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллийн талаар хууль сахиулах албаныханд мэдээлэх урам зоригийг мохоосон явдал гэж хүмүүс шүүмжилдэг юм.
Казахстаны Дотоод хэргийн яам мэдээлснээр жил бүр 100 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авдгаас 60 хувь нь гомдол гаргахаас татгалздаг байна.

Тус улсаас гаргасан албан ёсны тоо баримтаар эмэгтэй хүний амь насанд хүрсэн хэрэг жилдээ 80 удаа бүртгэгддэг. Гэвч НҮБ-ын Жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлаг мэдээлснээр Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг юм.
Казахстаны Парламентын Сенатын танхим пүрэв гарагт /2024.04.11/ хуралдаж, эмэгтэйчүүд болон хүүхдийн аюулгүй байдлын тухай хуулийг дэмжсэн байна. Энэ талаар Төрийн зөвлөх Ерлан Карин “Энэхүү хуулийн гол нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт болгон, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрт оногдуулах ялыг чангатгах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ багтаж байгаа” хэмээжээ.
Эх сурвалж: RFERL, France24, Astana Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лалын шашинтай орон л доо, овгийн байгуулал, хамж лагат ёсноосоо бүрэн салаагүй, хөөрхий эмэгтэйчүүд нь үнэхээр өрөвдөлтэй ! Нэг хүний засаглалтай газар ийм байдал амь бөхтэй, 1-р хүний ойрын хүмүүс дабль стандарттай байдаг.
Манайх чинь тэднийг бодвол хүний эрх,тэр дундаа эм эгтэйчүүдийн эрхийг хүндлэх дээдлэх талаараа үлгэр жишээ болохуйц дэвшилд хүрсэн орон шүү. Хамжлагат ёсыг халаад, эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулаад 100 жил болсоны шу уд үр дүн юмдаа.
Мөн түүний дээр Парламентын засаглалтай байгаа гийн утга учир нь нийгмийн ухамсарт маш сайн нөлөө үзүүлж байгаа юм шүү !
ээ бурхан минь. Манайхан ч эмэгтэйчүүдээ дээдэлдэг юм . Эд нар чинь хядаад хаячихдаг муу ёрын улс байна л даа. Гончигсүм минь...
Дубай хүртэл эмэгтэйчүүдийн эрхийн хуультай байхад Казахстан юу вэ. Хасгууд угийн омогтой
Казакстаны иргэнтэй суусан монголын казак хүүхнүүд бас бөөн хүчирхийлэл дунд зодуулж амьдардаг гэсээн. Энэ лалууд чинь тэр аяараа хүчирхийлэгч юм бишүү?
Паах хядчихдагийн бишүү
Муусайн хүүхнүүдийн хандыг даржээ
Хөөрхий дөө тэр балай юмтай сууж өайхдаа чадагийг ийм хөөрхөн эмэгтэй тэр араатний гарт үхсэн гэж бодохоор яана даа тэр муу хар араатан үхээсэй тэр эгчийг бодохоор өрөдөөд байх юм тэнгэрийн оронд амаглан нойрсоорой