ЭДИЙН ЗАСАГ

ХААН БАНК: Иргэдийн данснаас мөнгө алга болоогүй, интернет банкны үйлчилгээнд доголдол гарсан

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Хаан банк”-ны зарим хэрэглэгчдийн данснаас зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө татагдсан хэрэг гарсан тухай мэдээллүүд цацагдсан. Энэ талаар иргэд өөрсдийн цахим хуудаснаа мэдээлэл бичиж, Хаан банкнаас тайлбар авахыг хүссэн юм. Тодруулбал, иргэд интернет банкаараа дамжуулан дансаа шалгахад 100-700 мянган төгрөг алга болсон гэх мэдээлэл бичсэн байна.

Эл асуудалд Хаан банкны зүгээс дараах мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд , “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийхэд түр сааталтай байсан талаар өчигдөр та бүхэнд мэдээлсэн билээ. Энэ үйлчилгээ хэвийн болсон талаар та бүхэнд мэдээлж байна. Харилцагч танд чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Банкны бүх төрлийн үйлчилгээ одоо хэвийн ажиллаж байна.” гэсэн байна.

Мөн энэ талаар бид тус банктай холбогдож тодруулахад, “Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нийг шилжих шөнийн 01-02 цагийн хооронд интернет банканд бага зэргийн доголдол гарсан. Түүнээс биш иргэдийн данснаас мөнгө хасагдан алга болж, буцаж нэмэгдсэн асуудал байхгүй. Харин интернет банкаар дансаа шалгасан иргэдийн мэдээлэл алдаатай буруу /нэмэгдэж, хасагдаж/ харагдах тохиолдол гарсан. Манайд гомдол гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Одоо банкны бүх төрлийн үйлчилгээ хэвийн ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button