Нийгэм мэдээ

Гэр хорооллын 516 айл цэвэр, бохир усны шугамд холбогджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 516 айл, 31 аж ахуйн нэгж байгууллагад цэвэр, бохир усны төвлөрсөн шугам хүрч, халуун хүйтэн устай болжээ.

Уг төслийг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн байна.

Ханбогд сумын гэр хорооллыг цэвэр бохирын шугамд холбох уг ажил 2 дахь жилдээ үргэлжлэн хэрэгжиж нийтдээ 8.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэр усны 20.1 км, бохир усны 17.6 км шугам барьж, 1000 гаруй айл өрх, 60 гаруй албан байгууллага төвлөрсөн шугамд холбогджээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button