Нийгэм мэдээУРЛАГ

Чингис хаанаас эхэлсэн ноёдын гэрийн үеийн бичмэлийг ЮНЕСКО-д бүртгэлээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангаас сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл"-ийг ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлээ.

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад 9 дурсгал бүртгэгдээд байгаагийн 8-ыг нь Монгол Улсын Үндэсний Номын Сан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтат өвийг тодорхойлон дэвшүүлж, бүртгүүлээд байна.

Өдгөө "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдээд буй.

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн (UNESCO Memory of the World Programme) Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2024 оны 5 дугаар сарын 6-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” (The Family Chart of Hereditary Lords of the Khalkha Mongols, the House of Genghis Khan) болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” (Mongolia’s First Postage Stamp Eldev-Ochir) өвүүдийг бүртгэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button