СПОРТ
МУГТ Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй шилдэг 9 жүдоч дэлхийн аваргад эх орноо төлөөлнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоногийн дараа АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ. Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн тамирчид дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор явж байна. Багийн эмчээр Масатоши Нишикидо, терапистаар О.Сүүнцацал ажиллах юм.
Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол финал 22:00 цаг эхэлнэ. Тэмцээний эхний өдөр буюу 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно.
Тамирчид:
- 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд
- 60 кг-д ОУХМ Б.Цогт-Очир
- 66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү
- 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр
- 73 кг-д ОУХМ Л.Анхзаяа
- 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
- 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам
- 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн
- 57 кг-д ОУХМ М.Ичинхорлоо нар эх орноо төлөөлөн барилдана.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Басхүү, Баасанхүү хоёрт л суг�##�аа энэ тэр нь аятайхан таарв�##� ёстой нөгөө хонгилын үзүүрийн гэдэг шиг багахан найдвар бий, бусад нь бол зүгээр л хоолны савнууд, жуулчинаа л хийнэ биз дээ