Нийгэм мэдээ
Монголд хоол хүнсний хаягдлыг био бордоо болгоно

ХААИС-ийн Агроэкологийн, бизнесийн сургууль Инчеон инновацын кластерын салбараа Дархан-Уул аймагт нээжээ.
Инчеон, Кумсаны инновацын кластерын төв нь байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болон хоол хүнсний хаягдал бүтээгдэхүүнийг гурав хоногийн дотор биобордоо болгон гаргах юм.
Тус салбар төвөөр дамжуулан инновацын кластерын гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа, технологиудыг ААНБ, бизнес эрхлэгчдэд танилцуулж, цаашлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хамтран ажиллах гүүр нь болж өгөх аж.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.