Нийгэм мэдээ
Энэ бямба гарагт тогорууны баяр болно

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Цагаан нуурын хөвөөнд энэ бямба гарагт “Тогорууны баяр 2024" болно. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг баяр нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.
Монгол орон дахь долоон зүйлийн тогоруу шувууны зургаа нь Биндэр сумын нутагт зусаж, намарждаг байна.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны устаж буй ангилалд цагаан тогоруу, эмзэг ангилалд цэн, хар, алаг тогоруу, ховордож буй ангилалд хар хүзүүт тогоруу, анхааралд өртөөгүй ангилалд хархираа, орог, өвөгт тус тус багтдаг байна.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж хиих юм тогоруу баяр мэдэх үү ямар элии балай юмбг ямар тэнэг нь иим юм сэдээвдээ үнэн солилрох юмдаа шувууг үргээж айлгаж дүрвээх нээдээ төмөр дөрөөнии сэнж тас хараадаг шувуу шүү хохь чинь шүү
Баяр багадаад байна л даа