Д.Энхтүвшин “BRICK-2024" наадмаас хос хүрэл медаль хүртлээ

“BRICK-2024" ОУ-ын наадам ОХУ-ын Казань хотноо болж байна. Энэхүү наадмын спортын тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөний төрөлд 13.566 оноогоор V байр, харайлтын төрөлд 13.866 оноогоор мөн V байр, бариултай морины төрөлд 13.866 оноогоор гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, турникийн төрөлд 13.200 оноогоор мөн гуравдугаар байр эзэлж хүрэл медаль тус тус хүртжээ.
Дээрх төрлүүдэд олимп, дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртсэн байна. Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа дэлхийн ранкаараа чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр II байр, Д.Энхтүвшин III байр, харайлтын төрөлд Д.Энхтүвшин II байрт, Э.Өсөхбаяр III байрт, бариултай модон морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.