Нийгэм мэдээ
Р.Батцэнгэл агсны "Хүннү товчоо" ном даваа гарагт нээнэ
Зураач Р.Батцэнгэлийг олон нийт "Эх орондоо очих сон" нэвтрүүлэгт оролцож, БНСУ-д эмчлүүлж байсан түүхээ хуваалцсанаар нь сайн мэднэ. Зөвхөн түүгээр ч биш, хорт хавдраар цөөнгүй жил шаналсан ч уран бүтээл, үзэл санааны төлөө тэмцсэн хөдөлмөрөөр нь ч таньдаг болоод буй.
"Монголы нууц товчоо", "Морин хуурын дууль" номуудын зохиогч, зураач Р.Батцэнгэл өнгөрөгч тавдугаар сард тэнгэрт хальсан юм. Тэр амьдралын сүүлийн өдрүүддээ "Хүннү товчоо" хэмээх дараагийн номон дээрээ ажиллаж, дуусгасан.
Тэгвэл "Хүннү товчоо" номын нээлт даваа гарагт, Чингис хаан зочид буудалд 14.00 цагаас болох юм байна. Нээлтэд Р.Батцэнгэл агсны эхнэр У.Мягмардулам тэргүүтэй хүмүүс оролцох аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.