Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын өмнөд бүсэд түүхэнд байгаагүй их хэмжээний бороо орж, 4 хүн амь үрэгджээ

Өмнөд Солонгосын өмнөд бүсэд түүхэнд байгаагүй их хэмжээний бороо орсны улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн талаар эрх баригчид мэдээлжээ.

Өнөө өглөөнөөс /2024.07.10/ эхлэн Хойд Жолла мужийн зарим хэсэгт урьд өмнө нь үзэгдээгүй хэмжээний бороо орсон байна. Тус улсын нийслэл Сөүлээс өмнөд зүгт 178 км-ын зайд оршдог Гунсан хотод нэг цагийн дотор 131.7 мм хур буусан юм.

Энэ нь БНСУ цаг уурын бүртгэл хийж эхэлснээс хойш улсын хэмжээнд нэг цагийн дотор хамгийн их хур буусан рекордыг эвдсэн байна.

Гунсан хотод жилдээ 1,246 мм бороо ордог. Өөрөөр хэлбэл нэг цагийн дотор жилд орох хэмжээний хур тунадасны 10 хувь нь буусан аж.

Цаг уурын албаны ажилтан “200 жилд нэг л удаа тохиох аадар бороо байлаа” гэж хэлжээ.

Тус хотын ойролцоо оршдог Ханма тосгонд цагт 125.5 мм бороо орсон бол бүсийн хотуудад 104.5-255 мм хэмжээтэй бороо орсон байна.

Хойд Жолла мужийн Ванжу хотод усанд боогдсон байсан тосгоны 18 хүнийг албаны хүмүүс аварч нүүлгэн суурьшуулжээ.

Борооны улмаас Өмнөд Чунчон мужийн Жанхан маршрут, Хойд Кёнсан мужийн Кёнбук маршрутын бүх галт тэрэгний үйл ажиллагааг өнөөдрийн 18:00 цаг хүртэл зогсоосон байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-07-10 16:26

Үхэж л байг АНУ н муу боолууд

Холбоотой мэдээ

Back to top button