Улс төрийн мэдээ

Боловсролын сайд бага ангийн сурагчдад поло цамц өмсүүлж болно гэв

Боловсролын сайд П.Наранбаяр дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Тодруулбал,

  • Бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах
  • Сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах
  • Шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах
  • Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх

Мөн харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгчээ.

Тухайлбал, нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар 142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна. Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж ажиллажээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-06 14:37

Plump hothonii surguulia 9sariin1 gehed oruulaarai

нар
нар
2024-08-06 15:36

БАГА АНГИ ГЭЛТГҮЙ БҮХ ХҮҮХДЭД ПОЛО ЦАМЦ ӨМСҮҮЛБЭЛ БИЕД НЬ ЭВТЭЙХЭН, ХӨДӨЛГӨӨН ХОРИХГҮЙ, УГААЖ ЦЭВЭРЛЭХЭД ХЯЛБАР ЗҮГЭЭР ШҮҮДЭЭ. СОРОЧКОН ЦАМЦ ӨМСЛӨӨ ГЭЭД ХҮҮХЭД ИЛҮҮ САЙН СУРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

гэрэл
гэрэл
2024-08-07 06:57

Поло гдэг чнь зүгээр санаа бна үнэтэй дүрэмт хувцсанд баригдмааргүй бна олон хүүхэдтэй айлууд бол хүүхдээ бодоол хоосон шахуу хонрж хувцас авч өгч бгаа шүү маш зөв санаа бна хүүхдэд эвтэйхэн чөлөөтэй бхад л болно дүрэмт хувцасны үнэ үнэхээр хадчихсан бна лээ шүү матери�##� нь ч муудчихсан ядарсан хүмүүст жхан ч гсэн хөнгөн болнодоо дэмжиж бна

Зочи
Зочи
2024-08-07 22:19

БОЛОВСРРЛЫН САЙД НАРАНБАЯР ГЭЖ БАЛАЙ ЮМАА ОГЦРУУЛААЧ ХҮҮХДҮҮДЭД ПОЛО ЦАМЦ ӨМСҮҮЛЭНЭ ГЭХ ШИГ ЭНЭ ЦАМЦЫГ ӨМСӨХӨӨР ЯАДАГ ЮМ БЭ НЭГ ЧИНИЙ ШАХАА ЮМУУ ЭНЭ МЭДРЭЛ МУУТАА БАГА ДЭЭР НЬ �######�УУЛААЧ БАГШ НАРТАА АНХААРАЛ ТАВТЖ ЧАДАХГҮЙ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТООР ЯАХ ВЭ ТАМИНЬ ЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button