Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын хаалтын өмнө Эйфелийн цамхаг руу авирсан эрэгтэйг баривчилжээ

Ням гарагт /2024.08.11/ Парисын олимпын хаалт болохоос хэдхэн цагийн өмнө Эйфелийн цамхаг руу авирсан эрэгтэйг баривчилсан талаар тус хотын цагдаагийн алба мэдэгджээ.

Их Британийн иргэн болох тэр эрэгтэй орон нутгийн цагаар 14:45 минутын орчим цамхаг руу авирч эхэлсэн юм. Түүнийг цамхгийн хоёр давхар руу хүрэхэд нь цагдаа нар баривчилсан байна.

Зургийн эх сурвалж: The Telegraph

Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгээс харвал эрэгтэй Эйфель дээрх олимпын цагаригаас дээр авирч байгаа нь бичигджээ.

Өөр нэгэн бичлэг дээр тэр цагдаа нарт гавлуулаад явж байхдаа “Үнэхээр халуун байна шүү тийм ээ?” гэж хэлсэн нь гарсан байна.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button